Д.Сүхбаатарын талбайг угааж цэвэрлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
sarantsetseg@montsame.gov.mn
2015-09-16 12:00:08

Д.Сүхбаатарын нэрэмжит бүрэн дунд сургуулийн ахлах ангийн 300 гаруй хүүхэд өнгөрсөн амралтын өдөр  Баруун-Урт хотынхоо төв цэг болсон их жанжин Д.Сүхбаатарын  хүрэл хөшөө бүхий  талбайг угааж цэвэрлэжээ. 


Ирэх сард 90 жилийн ойгоо тэмдэглэх тус сургуулийнхан хичээлийн байр танхим, орчноо тохижуулахад чиглэгдсэн олон бүтээлч ажлыг үе үеийн төгсөгчдийнхөө дэмжлэг туслалцаатайгаар хийж байгаа төдийгүй орон нутгийнхаа хөгжил дэвшил, тохижилтод өөрсдийн хувь нэмрээ ийнхүү оруулсаар байна. 

Г.Сүхээ

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд