Загас үржүүлэх, спорт агнуурыг хөгжүүлэх ажил үр дүнгээ өгч байна

Орон нутагт | Хөвсгөл
sarantsetseg@montsame.gov.mn
2015-09-15 18:05:16

 

Хөвсгөл аймаг байгалийн баялаг  загасны нөөцийг зохистой ашиглан тоо хэмжээг нэмэгдүүлж, төрөл зүйлийг олшруулах нэн ховордож буй загасны төрлийг зүй бусаар барих ашиглахыг зогсоох, боловсруулах үйлдвэрт түүхий эдийн зориулалтаар ашиглах загасыг үржүүлэн үйлдвэрлэлтийг тасралтгүй явуулах нөхцөл боломжийг бүрдүүлэх, хүнсний бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэн хүн амын мах, махан бүтээгдэхүүний хэрэгцээ хангамжийг нэмэгдүүлэх улмаар импортыг орлож экспортод  чиглэсэн үйлдвэрлэлийг сайжруулах бий болгох үүднээс олон улсын төсөл хөтөлбөрийн байгууллагуудад  хүсэлт тавин хамтран ажиллаж байна.

Байгаль хамгаалах “Монголын тул” сан, Франц Улсын 2 мэргэжилтнүүдийн хамт Төмөрбулаг сумын Олон голын бэлчирт загас үржүүлгийн бага оврын цехийг 2012 онд байгуулан зэвэг загас зориудын аргаар үржүүлэх ажлыг анх эхлүүлж 110000 мянга орчим түрсэнд үр тогтоох ажлыг амжилттай гүйцэтгэж, Дэлгэрмөрөн голд 50000 мянга, Бүгсийн голд 40000 мянга, Идэр голд 15000 мянга бүгд 105000 мянган жараахайг, 2013 онд 120000 мянга орчим жараахайг мөн тавьсан нь байгалийн усан сангийн унаган загасны нөөцийг нэмэгдүүлэх ажлын эхлэл болжээ.

2014 онд "Гренд бридж тур" ХХК Цагааннуур суманд загас үржүүлгийн цех байгуулж зэвэг хадран загасны 110000 мянга, тул загасны 17000 мянган жарамгай бойжуулан Шишхид голд тавьсан. Дэлгэрмөрөн, Эг, Үүр, Шишхид голд тул загас бариад буцааж тавих спорт агнуурыг “Хөвсгөл трейвел”, “Номадик Жонис”, “Ингол гол-Золоот”, “Гренд бридж тур”, “Паго тур” зэрэг компани жил бүр яам, аймгийн Засаг дарга, улсын тусгай хамгаалалтын захиргаатай гурвалсан гэрээ байгуулж амжилттай ажиллаж байгаа аж.

Б.Гантуяа


 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд