АНУ: Ливи дэх босогчдын тоо нэмэгдэж байна

ДЭЛХИЙД | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2016-02-05 15:04:25

ВАШИНГТОН. /NHK/. Ирак, Сири дэх “Лалын улс” бүлэглэлийн босогчдын тоо буурсан боловч Ливи дэх босогчдын тоо нэмэгдэж байна гэж АНУ-ын Батлан хамгаалах яам мэдэгдэв.

АНУ тэргүүтэй эвслийн цэргийн ажиллагаанд хийж буй өөрчлөлт болон босогчдын бүлэглэлд талаар хийсэн хамгийн сүүлийн үеийн судалгаагаа яам танилцуулсан байна.

Ирак, Сири дэх “Лалын улс” бүлэглэлийн босогчдын тоо 30 мянга орчим гэж тооцоолж байсан нь сүүлийн судалгаагаар буурч 25 мянга болсон боловч Ливи дэх тус бүлэглэлийн босогчдын тоо нэмэгдэж, 5000 орчим болжээ.

АНУ тэргүүтэй эвслийн ажиллагаа эрчимжиж, Ирак болон Сирийн нутагт тогтоосон хяналтаа алдаж байгаатай холбоотойгоор “Лалын улс” бүлэглэл гишүүн элсүүлэх ажиллагаагаа Ливид өргөжүүлж байна гэж яам мэдэгдэлдээ дурджээ.

Ливид үзүүлж буй дэмжлэгээ нэмэгдүүлэх даалгаврыг АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама өнгөрсөн сард албаны хүмүүс өгсөн байна. Ливид ямар арга хэмжээ авах, тухайлбал, цэргийн ажиллагаа явуулах эсэх тухай АНУ-ын Батлан хамгаалах яамны албаны хүмүүс хэлэлцэж байна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ