Ливан дахь Сирийн дүрвэгчдэд тусална

Дэлхийд | Улс төр
dorjkhand@montsame.mn
2015-09-15 12:02:23

ЛОНДОН. /NHK/. Ливан дахь Сирийн дүрвэгчдэд туслахаар 29 сая фунт стерлинг буюу 45 сая орчим долларын санхүүгийн тусламж нэмж үзүүлэхээ Их Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмерон мэдэгдлээ.

Цахилгаан эрчим хүч болоод ундны усаар гачигдаж буй Ливан дахь дүрвэгчдийн хуаранд Кэмерон өчигдөр очин нөхцөл байдалтай танилцжээ.

Ирэх таван жилд Ливан болон бүс нутгийн бусад улс дахь дүрвэгчдийн хуарангуудаас Сирийн 20 мянган дүрвэгчийг Их Британи хүлээж авна гэж Кэмерон урьд нь мэдэгдэж байсан билээ.

Ливаны Ерөнхий сайд Тамман Саламтай нийслэл Бейрут хотод нь Камерон уулзсаныхаа дараа сэтгүүлчдэд мэдэгдэл хийхдээ, “Их Британи дүрвэгчдэд туслах зорилгоор Ливанд 29 сая фунт стерлингийн тусламж үзүүлнэ” гэжээ.

Ливанд Сирийн нэг сая гаруй дүрвэгч толгой хоргодож байгаа юм.

Энэ нь Ливаны хүн амын дөрөвний нэг хувьтай тэнцэх тоо билээ. Ливанд боловсрол, орон сууц болон бусад нийтийн үйлчилгээний асуудал нэлээд хурцдаад байна.

Г.Доржханд

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд