Саудын Аравид краны ослоор амиа алдагсдын тоо 111 болжээ

Дэлхийд | Нийгэм
dorjkhand@montsame.mn
2015-09-14 13:50:08

ЭР-РИЯД. /Xinhua/. Саудын Аравийн Мекка хотын Их сүмийн дээрээс кран унасны улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 111 болж нэмэгджээ.

Мөргөлийн улирал эхлэхээс хоёрхон долоо хоногийн өмнө болсон энэ ослын үеэр 331 хүн мөн гэмтэж бэртсэн байна.

Олон хүний аминд хүрсэн энэ хэргийн мөрдөн шалгалтын дүн гараагүй байна гэж Саудын Аравийн албаны хүмүүс хэллээ.

Асар том кран яагаад унасан талаарх мэдээлэл хараахан алга.

Г.Доржханд

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд