Египетийн хүчнийхэн Мексикийн жуулчдыг андууран хөнөөжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2015-09-14 13:36:27

КАИР. /ANADOLU/. Армийнхан болон цагдаа нар нь 12 мексик болон египет хүнийг хөнөөсөн тухай Египетийн Дотоод хэргийн яам мэдэгдлээ. Мексикийн жуулчдын тээврийн хэрэгслийн цуваа руу хүчнийхэн андууран гал нээжээ.

Яамны албаны хүмүүсийн мэдэгдсэнээр, цэрэг болон цагдаагийнхан урьд шөнө цөлд террористуудыг хөөж байсан аж.

Энэ хэргийн үеэр мөн 10 хүн шархадсан гэсэн мэдээлэл байна.

Г.Доржханд

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд