2011 оноос хойш 900 мянган түвдийг цэвэр усаар хангажээ

Дэлхийд | Нийгэм
dorjkhand@montsame.mn
2015-09-14 11:04:18

ЛХАС. /Xinhua/. Түвдэд усны нөөцийг хамгаалах шинэ төслүүд хэрэгжсүүлснээр 2011 оноос хойш 900 мянга гаруй хүн цэвэр ус хэрэглэх боломжтой болжээ.

БНХАУ-ын Усны нөөцийн яамны мэдэгдсэнээр, Түвдийн усны хомсдлын асуудлыг шийдвэрлэх хүчин чармайлтаа Хятад улсын Засгийн газар 2011-2015 онд эрчимжүүлснээр хөдөөгийн 750 мянга, хотын 150 мянган оршин суугчийг болон 1400 гаруй сүм хийдийг цэвэр усаар хангажээ.

Усны нөөцөөс гадна түвдүүдийг цахилгаан эрчим хүчээр хангаж, ус болон хөрсний алдагдлыг хянах, байгаль орчныг хамгаалахад туслах төслүүдийг  БНХАУ-ын төв Засгийн газар Түвдэд хэрэгжүүлж байгаа ажээ.

Г.Доржханд

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд