Энэтхэгт хууль бусаар хадгалж байсан тэсэлгээний бодис дэлбэрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2015-09-14 09:15:09

ШИНЭ-ДЕЛИ. /Prensa Latina/. Энэтхэгийн Мадхя-Прадеш мужийн нэгэн барилгад хадгалж байсан тэсэлгээний бодис дэлбэрсний улмаас 90 хүн амь эрсдэж, 100 гаруй хүн гэмтэж бэртжээ.

Цагдаагийн эх сурвалжийн мэдэгдсэнээр, барилгыг түрээслэгч Ражендра Касва гэгч тэнд тэсэлгээний бодисууд хадгалж байсан байна.

Касва тэсэлгээний бодисуудыг эзэмших эрхтэй байсан ч тэдгээрийг ресторан болон бусад дэлгүүрийн ойролцоо хадгалж байсан нь хууль бус аж.

Тус улсын Ерөнхий сайд Нарендра Моди, Мадхя-Прадеш мужийг хариуцсан сайд Шивраж Сингх Чоухан нар эмгэнэл илэрхийлж, энэ хэргийг нарийн шалгуулахаа амлажээ.

Г.Доржханд

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд