Украин хэвлэл, мэдээллийн тухай хууль баталжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2015-09-11 13:43:20

КИЕВ. /TASS/. Украины Ерөнхийлөгч Петр Порошенко өчигдөр хэвлэл мэдээллийн ил тод байдлын тухай хуульд гарын үсэг зуржээ. Уг хуулиар ОХУ-ын иргэн болон компаниуд Украинд хэвлэл, мэдээллийн байгууллага эзэмшихийг хориглосон байна.

Холбогдох хуулийн төслийг хоёр дахь удаагаа Украины парламентад танилцуулж, есдүгээр сарын 3-нд 226 гишүүний саналаар баталсан байна.

Уг хууль батлагдсанаар, Украинд хэвлэл, мэдээллийн байгууллага байгуулж, телевиз, радиогийн компанийн ажилд оролцох болон хөтөлбөрөөр хангахыг гадаадын иргэн болон компаниуд, Украины харьяалалгүй хувь хүн, түрэмгийлэгч, эзэрхийлэгч орны иргэн болон хууль ёсны аж ахуйн нэгжүүд, мөн тус улсад хувьцаа эзэмшигч байгууллагуудад хориглосон байна.

Мөн Украины хэвлэл, мэдээллийн байгууллагууд өөрсдийн эзэмшигчдийн тухай мэдээллийг албан ёсны цахим хуудсанд нийтэлж, Үндэсний телевиз, радио нэвтрүүлгийн зөвлөлд мэдээллийг хүргүүлэх үүрэгтэй болсон гэж Украины парламентын Үг хэлэх эрх чөлөө, мэдээллийн бодлого хариуцсан хорооны дарга Виктория Сумар мэдэгдэв.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд