АНУ-ын бэлтгэсэн цэргүүд "Лалын улс"-д нэгдсэн байж болзошгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2015-09-11 12:10:39

ВАШИНГТОН. /Sputnik/. АНУ-аас “Лалын улс” бүлэглэлтэй тэмцэх зорилготой цэрэг бэлтгэх хөтөлбөрт хамрагдсан, цэрэг тараан байрлуулах төлөвлөгөө болон тактикийн талаарх мэдлэг, мэдээлэлтэй, Сирийн олон босогч болоод террорист бүлэглэлд нэгдсэн байж болох юм гэж армийн болон Ойрхи Дорнодын шинжээч мэдэгдэв.

Сирийн сайн дурын олон цэрэг ор сураггүй болсон бөгөөд тэдний хаана байгаа нь тодорхойгүй байна гэж АНУ-ын Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Петер Күүк мягмар гарагт мэдэгдсэн байна.

Бэлтгэгдсэн сайн дурын цэргүүд Сири дэх “Аль Каида” бүлэглэлтэй холбоотой “Нусра Фронт” зэрэг террорист бүлэглэлд нэгдсэн болов уу гэж Батлан хамгаалах яам түгшиж байна гэж тэрбээр мэдэгдэв.

Цэрэг бэлтгэх уг хөтөлбөр аль хэдийн амжилтгүй болсон бөгөөд хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй цэргийн тоо маш цөөн байсан гэж “Independent Institute” байгууллагын шинжээч Иван Эланд хэлэв. Мөн тэрбээр, хөтөлбөрт оролцох сайн дурынхныг олоход АНУ-ын армид хэцүү байсан гэлээ.

Сирийн сайн дурын цэргүүдийг бэлтгэх хөтөлбөрт АНУ-ын арми гэнэн, хайнга хандсаны сацуу АНУ-ын цэргийн нэр хүнд муу байсан гэж 1991 оны Персийн булангийн дайны “Battle of 73 Easting” /"73-р истингийн төлөө тулалдаан". Истинг гэдэг нь АНУ-ын армийн газрын зургийн умардаас урагш чиглэсэн шугамд холбогдох хэллэг/ танкийн тулаанд АНУ-ын хүчнийг удирдаж байсан, цэргийн байлдааны тактикийн шинжээч, хурандаа Дуглас Макгрегор хэлжээ.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд