“Нормандын дөрвөл”-ийн удирдагчид ирэх сард уулзана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2015-09-10 10:32:17

ПАРИС. /RIA Novosti/. Франц, Герман, ОХУ болон Украины удирдагчид утсаар ярих үеэрээ “Нормандын дөрвөл”-ийн дээд хэмжээний уулзалтыг 10 дугаар сарын эхээр Парис хотод, харин Гадаад хэргийн сайд нарын уулзалтыг есдүгээр сарын 12-нд Берлинд зохион байгуулахаар тохиролцсон тухай Елисейн ордон мэдээлжээ.

Франсуа Олланд, Ангела Меркель, Владимир Путин, Петр Порошенко нар лхагва гарагийн орой утсаар ярьсан байна. Францын ерөнхийлөгчийн тамгын газраас мэдээлснээр,  талууд Украины байдлыг болон Минскийн гэрээний хэрэгжилтийг, түүний дотор, аюулгүй байдлын асуудлууд, нөхцөл байдлыг зохицуулах улс төрийн болон хүмүүнлэгийн арга замуудыг хэлэлцжээ.

Энэ сарын 12-нд Берлинд уулзах Гадаад хэргийн сайд нарт янз бүрийн чиглэлд ажлаа үргэлжлүүлж, тодорхой санал бэлдэхийг дөрвөн орны удирдагчид үүрэг болгожээ.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд