МАН-аас нэр дэвшигч М.Энхболдын сонгуулийн сурталчилгаа Орхон аймагт эхэллээ
Орхон/МОНЦАМЭ/ Монгол Ардын Намаас 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Миеэгомбын Энхболдын сонгуулийн сурталчилгааны нээлт Эрдэнэт хотод А.Амарын талбайд боллоо. Нээлтэд УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, О.Содбилэг, Орхон аймгийн МАН-ын хорооны дарга Д.Батлут, ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн болон МАН-ын гишүүн, дэмжигч, иргэд оролцлоо.
2949 өдөр