Ерөнхийлөгчийн сонгуулийн саналын хуудсыг хэвлэж эхэллээ
[1507871068] Ерөнхийлөгч - 2017
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн саналын хуудсын “Монгол үнэт цаас хэвлэл” ХХК-д хэвлэж эхэллээ.
Саналын хуудсыг хэвлүүлэх үйл ажиллагааны хамгаалалтыг цагдаагийн байгууллага хариуцаж, тагнуулын асуудал эрхэлсэн байгууллага хяналт тавьж ажиллаж байгаа бөгөөд намуудын ажиглагчид мөн ажиглаж байгаа аж.
Юуны өмнө гадаад улсад байгаа сонгогчдын саналыг энэ сарын 10-11-ний өдөр авах тул саналын хуудсыг хэвлүүлж бэлэн болгосон байна. Сонгуулийн саналын хуудасны загвар бэлтгэх, тоо гаргах, хэвлэх компанитай байгуулах гэрээг бэлэн болгох, хэвлүүлэх, хяналт тавих, хүргүүлэх, хүлээлцэх ажлыг зохион байгуулах Ажлын хэсэг Гадаад улсад дахь монгол иргэдээс сонгуулийн санал авах ажлыг зохион байгуулах Төв комисст саналын хуудсыг баталсан тоо ёсоор хүлээлгэн өгөв.

Төв комисс баталсан хуваарийн дагуу саналын хуудсыг хүргэх итгэмжлэгдсэн төлөөлөгчдийг бүсчилсэн тодорхой 10 чиглэлд явуулах юм. Саналын хуудсыг санал авах өдрөөс гурваас доошгүй хоногийн өмнө 32 улс дахь нийт 45 салбар комисст хүргүүлсэн байхаар ажлыг зохион байгуулж байна.
Н.Туяа