Х.Баттулга: Тусгаар улс, эрх чөлөөт монгол хүний төлөө эцсээ хүртэл тэмцэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Халтмаагийн Баттулгын сонгуулийн сурталчилгаа Их Эзэн Чингис хааны өлгий нутаг Хэнтий аймагт албан ёсоор нээлтээ хийлээ.
Сурталчилгааны нээлт Хэнтий аймгийн төв талбайд Чингис хааны хөшөөнд цэцэг өргөх ёслолоор эхэлж, УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ, Их аварга Асашёорү Д.Дагвадорж, Хэнтий аймгийн АН-ын дарга, Үндэсний бодлогын хорооны гишүүн Ш.Батдэлгэр, Монгол Улсын гавъяат эмч, Клиникийн профессор Д.Лхагваа, АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн Э.Цэцэгсайхан болон сонгогч, дэмжигчид оролцов.

Хэнтий аймгийн АН-ын дарга Ш.Батдэлгэр нээлтийн үеэр үг хэлэхдээ "Төрийн жолоог түмэн олон атгаж буйн нотолгоо болгож Монгол Улсын төрийн тэргүүнийг сонгох эрхийн үнэмлэхээ гардан авч сонголтоо хийх түүхэн цаг үе бидний өмнө ирээд байна. АН-ын мянга мянган гишүүд дэмжигчид Х.Баттулгад итгэл хүлээлгэн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлсэн билээ. Түүний сонгуулийн сурталчилгаа Хан Хэнтий нутгаас эхэлж байгаад нутгийн зон олон ихэд бэлгэшээж байна. Х.Баттулга ялвал Монгол ялна" гэв.

Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигч, УИХ-ын гишүүн асан Х.Баттулга сурталчилгааны нээлтэд зориулан үг хэлэхдээ "Монгол Улсын минь тусгаар тогтнол, газар шороо, монгол хүн бүрийн сайн сайхан ирээдүй бол миний сэтгэл, оюуны эх ундарга, эрчим хүчний дуусашгүй эхлэл юм. Та бүхний итгэл, дэмжлэг байхад би зоригтой, хүчтэй, шантаршгүй байх болно. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль улс орны цаашдын хувь заяаг тодорхойлох эгзэгтэй сонголтын уулзварт биднийг авчирлаа. Эх оронч дээдсийнхээ Та бидэнд халуун амь, бүлээн цусаараа өвлүүлж үлдээсэн Тусгаар тогтнол, эрх чөлөөг баталгаажуулах, хөгжил дэвшлийн тулгуур болгохын төлөө чадах бүхнээ зориулан тэмцэхээ Та бүхнийхээ өмнө би андгайлж байна.
Миний хүсэл бол монгол хүн бүрийн хүсэл юм. Өнөөдөр эрх чөлөө, Тусгаар тогтнолоо баталгаажуулж, эдийн засгаа бэхжүүлэх цаг үеийн сонголт, ард түмний даалгавар надад оногдлоо. Би түмэн олныхоо итгэлийг хөсөрдүүлэлгүй, Тусгаар Монгол Улс, эрх чөлөөт монгол хүний төлөө эцсээ хүртэл тэмцэхээ илэрхийлж байна.
Бид хэн нэгэнд хэт найдаж хамаг зүйлээ даатгаж хэрхэвч болохгүй. Биеэ даасан, өөрийн бодлоготой байж өрсөлдөөнд тэсч үлдэнэ. Ард түмэн энэ цаг мөчийг алдалгүй иргэдийн хяналтыг тогтоох, улс төрийн луйврыг хазаарлан, Үндэсний аюулгүй байдлыг ноцтой түвшинд очихоос сэргийлэх шаардлага тулгарч байна" гэлээ.

Тэрбээр мөн "Би сонгуулийн сурталчилгааны нээлт дээр өөдрөг дэврүүн, омогшил огшил төрүүлэх зүйлс ярьж чадахгүй нь. Гашуун ч гэсэн үнэнийг хэлэх цаг болсон. Хоосон магтаал, хийрхэл ярих цаг одоо биш. Олноороо үнэнийг хэлэлцэж, бодит байдалд дүгнэлт өгч, гарц хайж, өвчилсөн төрийн үнэн төрхийг эмчлэх цаг болсон. Туурга тусгаар улс л юм бол Монголын Төр өөрийн хөгжлийн бодлого, төсөөлөлтэй, хөтөлбөртэй байх ёстой. Энэ бол миний хатуу итгэл үнэмшил. Бид хөршүүдтэйгээ удаан хугацааны эрх тэгш, найрсаг, харилцан ашигтай хамтын ажиллагаа өрнүүлэхийн төлөө ажиллана.
Би амаараа биш ажлаараа Монголын төлөө, монгол хүний сайн, сайхны төлөө зүтгэдэг гэдгээ хангалттай харуулсан. Чухамдаа гучхан гэр бүлийг тэжээдэг Монголыг биш, 3 сая гаруй иргэдээ дэмждэг Монголыг бүтээхийн төлөө би нэр дэвшин өрсөлдөж байгаа юм.
Ерөнхийлөгчийн ажил бол миний хувьд албан тушаал өгсөх шат гүүр биш, энэ бол ард иргэдийнхээ төлөө илүү их зүтгэх, томыг бүтээх, ихийг цогцлоох боломж гэж харж байгаа.
Надад бодитой мөрийн хөтөлбөр бий. Тав дахь Ерөнхийлөгчийн эрмэлзэх Таван зүйлт мөрийн хөтөлбөр минь та бүхний гар дээр очиж байгаа. Надад улс үндэстнээ сэргээн мандуулах их эрмэлзэл, тэмүүлэл бий. Тийм учраас би энэ сонгуульд “Монгол ялах ёстой”, “Монголчууд ялах ёстой” гэж хэлж, уриалж байгаа юм. Нэгдэн нягтарч чадваас Монгол Улс маань үсрэнгүй хөгжилд ойрхон байгааг би мэдэрдэг, омогшдог. Нэгдэн нягтарсан түүх бүртээ бид ялж байсан юм.
Монголын заяа их, монгол хүний ухаан уужим, сэтгэл цэлмэг. Монгол гэх гайхамшигт эх орныг бидэнд өгсөн өвөг дээдсийнхээ гэгээн үйлсийг үргэлжлүүлж, Монголын төлөө монголчууд намайг дэмжинэ, Монгол ялахын төлөө нэгдэн нягтарна гэдэгт би бүрэн итгэж байна.
Халтмаагийн Баттулга миний бие ард иргэдийнхээ амьдралын гүнд байж, санаа бодол, хүсэл эрмэлзлийг нь эрхэмлэн дээдэлж, таны дотны хамтран зүтгэгч, Хүчирхэг Монголыг бүтээх иргэдийн түүчээ байж, алд биеэ алжаахыг умартан зүтгэх болно гэдгээ та бүхний өмнө дахин тангараглая" хэмээлээ.

Сонгуулийн сурталчилгааны нээлтийн арга хэмжээний дараа нэр дэвшигч Х.Баттулга Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлэг, цагдаагийн байгууллагын ажилтнуудтай уулзаж, санал бодлыг нь сонссон байна.

Н.Гантуяа