МАН-аас нэр дэвшигч М.Энхболд маргааш Хэнтий аймагт ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-06-06 21:17:48
Хэнтий /МОНЦАМЭ/ "Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч Миеэгомбын Энхболд маргааш Хэнтий аймагт ажиллана" хэмээн тус аймгийн МАН-ын хорооны сонгуулийн штабаас мэдээллээ. 

Нэр дэвшигч М.Энхболдын сонгуулийн сурталчилгааны нээлтийн арга хэмжээ Улаанбаатар хотноо болж, Монгол Улсын 21 аймаг 330 суманд нэгэн зэрэг шууд дамжуулсан.

Хэнтий аймгийн Чингис хотноо АДБ-ийн Хан Хэнтий чуулгад Хэнтий аймгийн МАН-ын хорооны удирдлагууд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч Миеэгомбын Энхболдыг дэмжигчид цуглан дэлгэцээр нээлтийн арга хэмжээг шууд үзэж сонирхов. 

"Эвтэй монгол Ээлтэй төр" хэмээх уриатайгаар Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй М.Энхболдын иргэд сонгогчидтой хийх уулзалт маргааш Хэнтий аймгийн Биеийн тамир слортын ордонд өглөөний 09 цагт эхлэх юм байна. 
 Д.Одонтунгалаг
Холбоотой мэдээ