АН-ыг халз мэтгэлцээнд идэвхтэй оролцохыг уриалав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн халз мэтгэлцээний асуудлаар МАН болон МАХН-ын төлөөллүүд мэдээлэл хийв.
Мэтгэлцээн зохион байгуулах ажлын хэсэгт МАН-аас УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, МАХН-аас Б.Тулга, АН-аас О.Магнай нар томилогдон ажиллаж байгаа аж. МАН болон МАХН-ын нэр дэвшигчид энэ сарын 10, 17, 24-ний өдрүүдэд 21.00- 22.30 цагийн хооронд халз мэтгэлцэхээр тохиролцсон ч аль телевизээр шууд дамжуулах нь тодорхойгүй байгаа юм.
Мэтгэлцээнээр хууль эрх зүй, шударга ёс, эдийн засаг, аюулгүй байдал, гадаад бодлого гэсэн гурван сэдвээр явуулах нь зүйтэй гэсэн зөвшилцөлд хүрээд байсан ч АН-ын сонгуулийн штабаас гурван шатны мэтгэлцээнд оролцох боломжгүй гэдгээ мэдэгджээ. Мөн мэтгэлцээнд оролцсон тохиолдолд зөвхөн тэдний заасан телевизийн шууд нэвтрүүлэгт оролцоно гэсэн шаардлагыг тавьсан гэв.
Энэ талаар УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ "Олон нийт Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг мэтгэлцүүлье гэсэн аян өрнүүлсэн. Энэ нь иргэдийн мэдэх эрхтэй холбоотой. Иймээс хов жив биш, шийдэл ярья гэсэн юм" гэсэн бол МАХН-ын нарийн бичгийн дарга Б.Тулга "Бидний хувьд таван удаа мэтгэлцээн явуулах саналтай байсан. Намууд хоорондоо ярилцаж гурав дээр тогтсон. Манай намын зүгээс мэтгэлцээнийг дэмжиж байна. Монгол Улсын гурван сая иргэнээ төлөөлөх хүн сонгуулийн сурталчилгааны 18 хоногийн хугацаанд дор хаяж гурван удаа ярилцаж, хэлэлцэж өөрсдийгөө харуулах ёстой" гэж байв.
Тэд АН--ыг шийдвэрээ эргэн харж, мэтгэлцээндээ оролцохыг уриалж байгаа юм байна.

Н.Туяа
Гэрэл зургийг Т.Чимгээ
Гэрэл зургийг Т.Чимгээ