ДОРНОГОВЬ: "Алтан бийр" яруу найргийн наадамд 19 яруу найрагч оролцлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2025-07-02 17:05:58

Сайншанд, 2025 оны долоодугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Төв номын сан, Дэлгэрэх сумын ЗДТГ, Монголын Зохиолчдын "Хурмаст тэнгэртөв хамтран Ноён хутагт Данзанравжаагийн нэрэмжит "Алтан бийр-2025" яруу найргийн наадмыг Дэлгэрэх суманд зургаадугаар сарын 28-нд зохион байгууллаа.


Тус наадамд "Хурмаст тэнгэр" төвийн болон Өмнөговь, Говьсүмбэр аймгаас нийт 19 яруу найрагч оролцов. "Алтан бийр” яруу найргийн наадмыг 1987 оноос эхлэн Ноён хутагт Данзанравжаагийн нэрэмжит болгон зохион байгуулж ирсэн уламжлалтай.


Энэ удаагийн наадмын тэргүүн байрт МЗЭ-ийн шагналт, яруу найрагч Б.Лхагвадорж, дэд байрт Хурмаст тэнгэртөвийн яруу найрагч М.Ганбаатар, гутгаар байрт МЗЭ-ийн гишүүн, Өмнөговь аймгийн яруу найрагч С.Сумъяа шалгарсан бол тусгай байрыг МЗЭ-ийн шагналт, Говьсүмбэр аймгийн яруу найрагч Б.Аасүрэн, “Хурмаст тэнгэртөвийн гишүүн яруу найрагч Ө.Улаанхүүхэн нар хүртжээ.


Харин наадмын ивээн тэтгэгчээр Дэлгэрэх сумын иргэн Г.Галбадрах, Г.Дарьсүрэн нарын гэр бүл болон Дэлгэрэх сумын Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөлийн тэргүүн Т.Сумъяа, Дорноговь аймгийн Төв номын сан тус хамтран оролцсон байна.


Ташрамд, Дэлгэрэх сумын иргэн Г.Галбадрах түүний гэргий Г.Дарьсүрэн нар яруу найраг, утга зохиолын төлөө сэтгэл зүрх, ажил хөдөлмөрөө зориулсан оюунлаг гэр бүл юм. Г.Дарьсүрэн "Хурмаст тэнгэр төв"-ийн гишүүн яруу найрагч. Түүний зарим шүлгэнд нь хөгжмийн зохиолч уянга эгшиг тааруулж, дуу бүтээсэн нь олон түмний хүртээл болсон юм.



Холбоотой мэдээ