Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв
Улаанбаатар /МОНЦАМЭ/. МОНЦАМЭ агентлагийн гэрэл зургийн албаны санаачлагаар, Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо "Mongolian press photo" гэрэл зургийн үзэсгэлэнг Монголын уран зургийн галерейд өчигдөр нээв. Үзэсгэлэнд хэвлэл мэдээллийн салбарын 25 зурагчны ур чадвар, бүтээлч хандлага, мэдрэмж шингэсэн 170 бүтээл дэлгэсэн бөгөөд маргааш хүртэл үргэлжлэх юм.
2299 өдөр