НӨАТ-ын урамшууллыг улирал тутам олгоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГУлаанбаатар /МОНЦАМЭ/. Иргэдийн худалдан авахдаа төлсөн НӨАТ-ын урамшууллыг улирал бүр
буцаан олгох боломжтой гэж Сангийн сайд Ч. Хүрэлбаатар
мэдэгдэж байна.
Энэ талын бүртгэл, мэдээллийн систем бэлэн болж, бүр сар бүр
буцаан олгох техникийн боломж ч бүрдээд байгааг хэлж байна. Гэхдээ Татварын
багц хуулинд НӨАТ-ын буцаан олголтыг улирал тутам олгохоор тусгаад байна. Сар
бүр олгоход иргэдийн авах мөнгө бага буюу тодорхой хэмжээгээр
хуримтлал үүсээгүй байдаг тул ийнхүү улиралд нэг удаа олгож байхаар болоод
байна. Ингэхдээ буцаан олгох хувь хэмжээг нэмэхгүй гэдгээ мэдэгдлээ.
Манай улсад НӨАТ-ын тухай хуулийг хэрэгжүүлж эхлээд гурван жил болж байна.