БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён БНХАУ-ыг зорилоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-03-27 10:27:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад албан ёсны айлчлал хийсэн БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён өнөөдөр БНХАУ-ыг зорилоо.


Тэрбээр энэ сарын 25-наас өнөөдрийг хүртэл Монгол Улсад айлчлахдаа, Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй албан ёсны хэлэлцээ хийж, Ерөнхийлөгч Х.Баттулга болон УИХ-ын даргад бараалхсан юм. Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй хэлэлцээ хийх үедээ хоёр орны улс төр, батлан хамгаалах, худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засаг, зам тээвэр, эрчим хүч, байгаль орчны салбарт хамтран ажиллах талаар санал солилцсон юм. Мөн БНСУ-ын 300 сая ам.долларын буцалтгүй тусламжаар 10 аймагт дулааны цахилгаан станц барих, 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр “Солонго-1”, “Солонго-2” орон сууцны хороолол барих төслийг эрчимжүүлэхээр тохирсон. Түүнчлэн ирэх онд тохиох Монгол, БНСУ хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн хүрээнд Иж бүрэн түншлэлийн харилцааг Стратегийн түншлэлд хүргэх, харилцан визгүй зорчих боломжийг судлан шийдвэрлэх, эмч нарыг  БНСУ-д мэргэжил дээшлүүлэх сургалтад түлхүү хамруулахаар тохирсон юм.


БНСУ-ын Ерөнхий сайд маргааш буюу энэ сарын 28-нд Хайнань аралд болох Баогийн чуулга уулзалтад оролцохоор БНХАУ-ыг зорьж буй юм.

Холбоотой мэдээ