Зургаан хүүхэд мориноос унасан ч ямар нэг гэмтэл бэртэл аваагүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2018-07-27 12:33:58
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймаг байгуулагдсаны 95 жилийн ойн баяр наадмын үеэр аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас аймгийн Морин спорт уяачдын холбоонд хурдан морины уралдаанч хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр зөвлөмж боловсруулан хүргүүлж ажиллажээ. Хурдан морины уралдааны үед 6 хүүхэд мориноос унасан ч ямар нэг гэмтэл бэртэл аваагүй байна.



Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас хурдан морины 207 уралдаанч хүүхдийг био сканаар бүртгэж, “Миг” болон “Номин” даатгалын компаниуд гэнэтийн ослын даатгалд хүүхдүүдийг 100 хувь хамруулсан байна. Мөн хурдан морины хамгаалалтын хувцас хэрэгслийг унаач хүүхэд бүр 100 хувь бүрэн хэрэглэсэн тухай мэдээллийг аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ. 
Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ