Иорданд “MERS”-ийн улмаас дахин нэг хүн нас барлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
nyamtulga@montsame.mn
2015-09-09 13:29:21

АММАН. /Xinhua/. Ойрхи Дорнодын амьсгалын замын хам шинж буюу “MERS”-ийн титэмт вирусийн халдварын улмаас нас барсан өвчтөний тоо нэгээр нэмэгдлээ гэж Иорданы Эрүүл мэндийн яамны Халдварт өвчин судлалын газрын дарга Мохаммад Абдуллат өчигдөр мэдэгдсэнийг тус улсын “Petra” мэдээллийн агентлаг мэдээлэв.

Сүүлд титэмт вирусийн халдвар авсан нь тогтоогдсон 50 гаруй настай өвчтөн нас барснаар 2015 он гарснаас хойш Иорданд уг өвчний улмаас нас барсан тав дахь хүн болж байна гэж Мохаммад Абдуллат мэдэгджээ.

Мөн тэрбээр, ингэснээр 2012 оноос хойш халдварын улмаас нас барсан хүмүүсийн тоо нийт 19 болж нэмэгдэж байна гэж мэдэгдэв.

“MERS”-ийн тархалт өнгөрсөн хэдэн жилийн хугацаанд тус бүс нутагт үймээн дэгдээж, тус бүс нутгийн орнуудын Засгийн газрууд сурталчилгааны кампанит ажил болон урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсан билээ.

Вирусийн тархалт хамгийн анх 2012 онд Саудын Аравид илэрчээ.

“MERS”-ийн халдвар авсан хүнд халуурах, ханиалгах, амьсгал боогдох зэрэг шинж тэмдэг илэрдэг бөгөөд уг вирусийн халдвар авсан өвчтөнүүдийн 36 орчим хувь нь нас барсан байна гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдээлжээ.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд