Чойбалсан хотод 20 мянган мод тарина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2018-05-22 17:16:40
Дорнод /МОНЦАМЭ/. Энэ онд манай аймагт 40 мянган мод тарихаар төлөвлөсний 20 мянгыг нь Чойбалсан хотод тарихаар болжээ.
Байршлын хувьд, Хилийн цэргийн 0132-р ангийн урд тал, Зэвсэгт хүчний 327-р ангийн гадна талбай, Бунхан толгой, Хэрлэн сумын 1 дүгээр сургуулийн орчимд, Нисэхийн зам, Уурхайн зам дагуу зэрэг 15 байршилд нөхөн тариалалт хийх юм. “Мод тарих үндэсний өдөр”-ийг тохиолдуулан мод тарих ажил энэ сарын 12-нд эхэлж, 25-ныг хүртэл үргэлжлэх юм байна.
Манай аймгийн хувьд мод тарихад уур амьсгал, газар нутгийн онцлогоос шалтгаалан хайлаас, улиас мод хамгийн тохиромжтой гэж үздэг. Дээрх хоёр төрлийн мод нь арчилгаа багатай, зуны халуунд тэсвэртэй зэрэг давуу талтай.
Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ