Энэ сард Өмнөд Солонгосын экспорт 4.7 хувиар буурчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nyamtulga@montsame.mn
2015-12-01 10:44:33

СӨҮЛ. /Xinhua/. Өмнөд Солонгосын энэ сарын экспорт өнгөрсөн жилийнхээс 4.7 хувиар буурснаар, 11 сар дараалан унасан үзүүлэлт гарсан байна.

Өмнөд Солонгосын эдийн засгийн хагас орчмыг бүрдүүлэх экспорт өнгөрсөн жилийнхээс 4.7 хувиар буурч, энэ сард 44.43 тэрбум долларт хүрчээ гэж тус улсын Худалдаа аж үйлдвэр, эрчим хүчний яам мэдэгдэв.

Экспорт хамгийн их буурсан 10 дугаар сарын үзүүлэлтээс энэ сарынх дээгүүр гарсан хэдий ч одоогийн байдлаар Өмнөд Солонгосын экспорт 11 сар дараалан буураад байна.

Мөн хугацаанд импорт 17.6 хувиар буурч, 34.07 тэрбум долларт хүрсэн нь 11 дүгээр сарын худалдааны илүүдлийг 10.36 тэрбум долларт хүргэжээ.

Ингэснээр 2012 оны хоёрдугаар сараас хойш Өмнөд Солонгосын худалдааны тэнцэл 46 сар дараалан алдагдалтай гарсан байна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ