Халхгол сум гал унтраах ангитай боллоо

Орон нутагт | Дорнод
167@montsame.mn
2018-04-02 15:45:27
Дорнод /МОНЦАМЭ/ Дорнод аймгийн Халхгол суманд Гал түймэр унтраах, аврах 62 дугаар анги үйл ажиллагаа явуулж эхэллээ. Халхгол сумын хувьд газар нутгийн хэмжээгээрээ улсад хамгийн том төдийгүй хүн амын суурьшил сийрэг, төвөөс алслагдал учраас хуурайшилтай ихтэй энэ үед гал унтраах анги ажиллах нэн шаардлагатай байгаа юм.

Гал түймэр унтраах 62 дугаар анги нээгдсэнтэй холбогдуулан Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал, хурандаа Н.Гантөмөр болон албаны хүмүүс Халхгол сумын удирдлага болон тус ангийн үйл ажиллагаатай танилцан, цаашдын ажилд нь үүрэг чиглэл өгчээ. Энэ үеэр туулах чадвар сайтай трактор, аврах эрэн хайх зориулалтын машин зэргийг олгохоор шийдвэрлэсэн байна.
Тус анги нь Гал түймэр унтраах 4 дүгээр зэрэглэлийн анги юм.

Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ