Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх автобустай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2018-03-27 21:21:04
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар Орон нутгийн хөгжлийн сангийн 47 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх дунд оврын автобустай боллоо.

Ингэснээр ахмадууд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд өөрсдийн гэсэн нийтийн автобустай болж байна. Энэхүү дунд оврын автобустай болсноор ахмадын хороо нь дотоод үйл ажиллагаандаа ашиглах аж. Тус автобусыг “Ноён тооромт” ХХК нийлүүлсэн байна. 

Дархан сумын тухайд ахмадын нэг автобустай байсан ч сурагчдад үйлчлэх автобусны хүрэлцээ дутмаг байснаас сурагчдын тээвэрт шилжүүлсэн юм.
2013 оноос хойш Дархан суманд нийтийн тээвэрт том оврын автобус нэвтэрч ахмадууд, оюутан, сурагчид хөнгөлөлттэй үнээр зорчих болоод байгаа ч ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан нэгдсэн үйл ажиллагаа, амралт сувилалд явах зэрэгт бусад байгууллагын автобусыг түрээсэлдэг байжээ.

Дархан-Уул аймаг 2018 оныг Ахмадыг дэмжих жил болгон зарласан. Энэ хүрээнд ахмадуудыг хамруулсан олон талт арга хэмжээг төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд хийж хэрэгжүүлсээр байгаагийн нэг нь энэ юм.
Л.Отгонбаатар
 

Холбоотой мэдээ