100 гаруй казах иргэн Наурызын баяраа тэмдэглэлээ

Орон нутагт | Дорнод
167@montsame.mn
2018-03-22 19:25:10
Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймагт амьдарч байгаа 100 гаруй казах иргэн өнөөдөр цуглаж Наурызын баяраа тэмдэглэж байна. Социалист нийгмийн үед алс баруун хязгаар Баяр-Өлгий аймгаас Дорнодод илгээлтээр ирж байсан казахууд, тэдний үр хойч өдгөө төрөлх нутаг мэт идээшин дасчээ.
Казах иргэдийн хамгийн ахмад нь 60 настай Х.Заманбек юм. Хамгийн ахмад настныдаа очиж хүндэтгэл үзүүлдэг заншлын дагуу Х.Заманбек гуайнд хүүхэд залуучууд нь зочилж, яг одоо баяраа тэмдэглэж байна.
Өнөөдөр морин цагт казах эхчүүд, хүүхдүүд Өүлэн эхийн хөшөөний дэргэдээс сүү өргөлөө. Энэ үеэр Дорнод аймгийн удирдлага хасаг үндэстний хувцас өмсөж, казах иргэдэд хүндэтгэл үзүүлэв.
Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ