Дорнод аймгийн нутгаас жилд нэг сая тн газрын тос олборлож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2018-03-14 20:11:07
Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн нутгаас жилд ойролцоогоор нэг сая тонн газрын тос олборлож урд хөрш рүү тээвэрлэж байна гэсэн судалгаа бий. Энэ нь Монгол Улсын экспортолж буй нийт газрын тосны 93 хувийг эзэлж байна гэсэн үг юм. Үүнтэй холбоотойгоор сүүлийн жилүүдэд газрын тос боловсруулах үйлдвэрийг Дорнодод барих шаардлагатай тухай хүчтэй хөндөх боллоо.
Ийнхүү экспортод гаргаж буй газрын тосны дийлэнх хувийг олборлож байгаагийн хэрээр Дорнод аймаг Засгийн газрын бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу улсын төсөвт  200 орчим тэрбум төгрөг, Орон нутгийн төсөвт ус ашигласны төлбөр 3.0 тэрбум, ХХОАТ-т нэг тэрбум төгрөг төвлөрүүлж байна.
Түүнчлэн Дорнод аймаг ашигт малтмалын арвин баялаг нөөцтэй гэж хэлж болно. Одоогийн байдлаар л гэхэд Дорнод аймагт нийт 85 орд газрыг нээн илрүүлээд байгаа юм. Тухайлбал, Цав, Улааны холимог металл, мөнгөний орд, Цагаанчулуутын алт, Адуунчулуу, Хөөтийн нүүрсний орд, Сангийн далайн давсны орд, Тамсаг булгийн газрын тосны ордыг нэрлэж болно. Түүнчлэн хүрэн нүүрс, шохойн чулуу, уран, усан болор, утаат болор, төмрийн хүдрийн арвин баялаг нөөцтэй нутаг юм.
Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ