Хураалттай байсан 400 боодол өвс шатжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2018-02-20 18:31:28
Дорнод /МОНЦАМЭ/ Өчигдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 1-р багийн алслагдсан бүсэд түймэр гарсны улмаас айлын саравч, хураалттай байсан 400 орчим боодол өвс шатжээ. Аймгийн төвөөс зүүн хойд зүгт 36 км орчим, Давст гэх газар гарсан уг түймрийн голомтод тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн 12 алба хаагч 6 цагийн турш ажиллаж, унтраасан байна.

Түймэрт 400 орчим боодол өвснөөс гадан малын саравч шатжээ.

Дорнод аймгийн нутгийн төв хэсгээр цас багатай байгаагаас хуурайшилт ихсэж, гал түймэр гарах эрсдэл өндөр байгаа тухай бид өмнө нь мэдээлсэн. Тус аймагт цас багатай байгаа хэдий ч харын зуд /цасгүй/ болох хэмжээнд хүрээгүй гэж цаг уурчид мэдээлж байна.

Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ