Москва Иракт зэвсэг худалдана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
aminaa@montsame.mn
2015-11-23 10:04:27

БАГДАД. /AA/. Оросын зэвсгийг Иракт нийлүүлэх шийдвэрийг Москва гаргасан тухай Иракийн парламентын Аюулгүй байдал, батлан хамгаалах хороо мэдэгдлээ.

Сириэс Иракийн газар нутагт “Лалын улс” босогчдын бүлэглэлийн илгээсэн цувааг онилох зөвшөөрлийг Иракийн Засгийн газар Орост өгснөөс хойш сарын дараа уг шийдвэр гарчээ.

Оросын Улсын Думын зөвлөл болон бусад өндөр албан тушаалтнуудтай Иракийн Аюулгүй байдал, батлан хамгаалах хорооны гишүүдийн хийсэн яриа хэлцээний үр дүнд уг гүйлгээг зээлийн хэлбэрээр хийхээр болсон гэж тус хорооны гишүүн Шахван Абдулла мэдээллээ.

Энэ сарын эхээр хорооны төлөөлөгчид Орост долоо хоног зочилж, тус улсын хууль тогтоох, гүйцэтгэх байгууллагын удирдлагуудтай уулзсан юм.

Сириэс Иракт нэвтэрсэн “Лалын улс”-ын харуулуудыг устгаснаар босогчдын бүлэглэлийн хүчин чадлыг доройтуулж, хангамжийн замыг хаана гэж үзэн, тэднийг онилох эрхийг Орост өгч буй талаараа тус хорооны дарга Хакем аль-Замли өнгөрсөн сард мэдэгдэж байсан юм.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ