“Мөнхийн” шүдний ломбо бүтээжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
ayanzaya@montsame.gov.mn
2018-02-01 14:25:54
МОСКВА. /РИА Новости/. Канадын химичид антибиотикуудын нано хэсгүүдээс бүтсэн нянгийн эсрэг хамгаалалттай шинэ төрлийн шүдний ломбо бүтээсэн талаар “Nature Communications” сэтгүүл нийтэлжээ.

“Антибиотикууд агуулсан нано хэсгүүд нь ломбыг юуны түрүүнд шүдийг хорхойтуулдаг нянгуудаас хамгаалдаг болгосон юм. Бидэнд шүдийг олон жилийн турш хамгаалах чадвартай эм болон цахиурын нано хэсгүүдийг хослуулах завшаан олдсон” гэж Канадын “Торонто” их сургуулийн эрдэмтэн Бен Хаттон ярьсан байна.

Хоёр жилийн өмнө бэлдсэн ломбоны нано хэсгүүд ч шүд хорхойтуулдаг нян болон бусад нянг устгаж байсан нь эхний туршилтуудаас харагдсан бөгөөд энэ нь шүдийг хүний бараг бүхий л амьдралынх нь туршид хамгаалж чадна гэдгийг илтгэж байгаа юм. 
Э. Аянзаяа 
Холбоотой мэдээ