Тогтмол хэвлэлийн танхим цахим бүртгэлд шилжив

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2018-01-17 17:51:58
Дорнод /МОНЦАМЭ/ Дорнод аймгийн төв номын сангийн тогтмол хэвлэлийн танхим цахим бүртгэлтэй боллоо.
Тус танхимд 1952 оноос хойшхи монгол, орос хэл дээрх сэтгүүл, өдөр тутмын сонин, 250 гаруй дотоодын, 20 гаруй гадаадын хэвлэлүүд хадгалагдаж байна. Одоогоор улирал бүр 50 гаруй нэр төрлийн хэвлэл захиалан уншигчиддаа хүргэж байна гэж Ц.Дамдинсүрэнгийн нэрэмжит аймгийн төв номын сангаас мэдээлэв.
Мэдээллийн эрин зуун дахь технологийн шинэчлэл нь уламжлалт номын сангийн үйл ажиллагааг өөрчлөн шинэчилж, нэг талаас сан хөмрөгийг хэрэглэгчдэд илүү хүртээмжтэй болгох, нөгөө талаас технологийн дэвшил ашиглан хялбар аргаар, хурдан шуурхай үйлчлэх боломжийг олгож байна. Тиймээс, хэрэглэгчиддээ хурдан шуурхай үйлчлэхийн тулд номын сангууд цахим бүртгэлд шилжиж байгаа нь энэ юм.

Тус танхим уншигчдад тогтмол хэвлэл хүргэхээс гадна гэрээр ном олгох үйлчилгээ үзүүлж байгаа аж. 

Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ