Дорнод аймагт давсны хэрэглээ хамгийн бага байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2018-01-16 17:26:30
Дорнод /МОНЦАМЭ/. Аймаг бүрийн онцлогоос хамаарч хүн амын давсны хэрэглээ харилцан адилгүй байдгийг Нийгмийн эрүүл мэндийн төвөөс хийсэн судалгааны дүгнэлтэд дурджээ. Тус төвийн судалгаагаар нэг хүний хоногт хэрэглэдэг давсны хэмжээ Дорнод, Сүхбаатар аймагт энэ үзүүлэлт 7 гр байгаа нь манай улсын хувьд  хамгийн бага нь юм.

ДЭМБ-аас нэг хүн хоногт дунджаар 5-6 гр давс хэрэглэх зөвлөмж гаргасан байдаг. Харин манай улсад энэ тоо хоёр дахин их байгаа нь хүн амын дунд зүрх, судасны өвчлөл нэмэгдэх бас нэгэн шалтгаан болж байна.
Увс, Ховд, Баян-Өлгий аймагт нэг хүн хоногт 15 гр давс хэрэглэдэг байна. 
Давсны хэрэглээг бууруулах шаардлага зүй ёсоор тулгараад байгаа учир 2025 он гэхэд дээрх тоон үзүүлэлтийг 30 хувиар бууруулахаар манай улс зорьж байгаа гэнэ.
Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ