Мал сүрэг таван төрөлд өсч хоёр саяд хүрэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2018-01-10 12:00:09
Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн мал сүргийн тоо таван төрөлд өсч, тоо толгой 2 саяд хүрчээ. Тус аймгийн Засаг даргын 2017 оны А/533 дугаар тоот захирамжийн дагуу мал тооллогыг 12 дугаар сарын 7-17-ны өдрүүдэд явуулсан юм.
Энэ өдрүүдэд 14 сумын 66 багт 353 тоологч ажиллаж, хяналтын тооллогоор нийт 76 хүн мал тооллогын явцад хяналт тавьсан байна.
Мал тооллогын урьдчилсан дүнгээр малын тоо толгой 2057808-д хүрч өмнөх оны мөн үеэс 334898 толгой буюу 19,4 хувиар өсчээ. Таван төрлөөр нь авч үзвэл, тэмээ 5579, адуу 250 мянга, үхэр 207861, ямаа 592 мянга, хонь нэг сая толгойд хүрсэн гэж ХХААГ-аас мэдээлэв.
Сонирхуулахад, 1990 оноос хойшхи малын тоо толгойн өсөлтийн үзүүлэлтээс харахад, 1995 онд хамгийн бага буюу 591388, харин энэ онд хамгийн их буюу 2057808 толгой мал тоологдлоо.
Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ