Барилгын автомат үйлдвэр утааг бууруулахад том түлхэц болно

ВИДЕО МЭДЭЭ
montastudio@montsame.gov.mn
2018-01-09 16:24:26

Ерөнхийлөгч Х.Баттулга “Эрэл” ХХК-ийн Байшин үйлдвэрлэх комбинат-1 үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа.

“Байшин үйлдвэрлэх комбинат-1” угсармал бетон хавтангийн үйлдвэр 2014 онд хамгийн сүүлийн үеийн Герман технологийг ашигладаг дэлхийн жишиг үйлдвэрүүдийн нэг болж өнгөрсөн арванхоёрдугаар сард нээлтээ хийсэн юм. Үйлдвэр ингэж шинэчлэгдсэнээр ганцхан угсармал барилга барьдаг байсан бол бүх төрлийн барилга барих хүчин чадалтай болсон байна.

Тус үйлдвэр нь шууд эцсийн бүтээгдэхүүн гаргаж байгаа учраас барилга барих явцад гар аргаар хийдэг цагаан хөөс, шавар, замаск зэрэг нэмүү өртгийг хэмнэснээр нэг метр квадратыг 1-1.2 сая төгрөгөөр зарж, борлуулах боломжтой болох юм байна.

Ерөнхийлөгч Х.Баттулга тус үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцсаны дараа “Иргэдийг орон сууцжуулах замаар утааны асуудал, ажилгүйдэл, ядуурлаа шийднэ. Ийм автомат, стандартын үйлдвэр ашиглалтад орсон нь том алхам гэж бодож байна. Өнөөдөр Улаанбаатар хотод агаарын бохирдол, утаа гамшгийн хэмжээнд хүрсэн. Энэ утаа агаарын бохирдлоос иргэдийг богино хугацаанд орон сууцжуулж байж л сална. Цаашид дэмжиж ажиллана” гэдгээ мэдэгдэв.

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд