Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

ВИДЕО МЭДЭЭ
montastudio@montsame.gov.mn
2017-12-29 14:54:31

Монгол Улс Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн тогтоосны  106 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв. Хүндэтгэлийн ёслолд УИХ, Засгийн газрын гишүүдийн төлөөлөл оролцлоо.

Ёслолын үеэр Сүхбаатарын талбайд Төрийн далбаа мандуулан хүндэт харуул жагсч, үлээвэр найрал хөгжимд хүндэтгэлийн марш эгшиглүүлэв.

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд