Их хөлгөн судар “Ганжуур, Данжуур”-ыг МУБИС-ийн номын санд заллаа

Видео
montastudio@montsame.gov.mn
2017-12-08 17:00:37

МУБИС-ын номын санд Их хөлгөн судар “Ганжуур, Данжуур”-ын эхний хэвлэгдсэн 130 боть судрыг залах ёслол боллоо.

Ёслолын ажиллагаанд Цогт цагийн хүрдэн соёлын төвийн тэргүүн Г.Буяндэлгэр, МУБИС-ийн захирал Д.Мандах болон бүрэлдэхүүн сургуулийн захирлууд, уншигчдын төлөөлөл оролцсон юм.

“Ганжуур” буюу “Зарлигийн орчуулга” нь 1161 зохиолыг багтаасан 108 боть бөгөөд хүн төрөлхтөн, юмс үзэгдлийн холбоо хамаарал хийгээд сансар ертөнцийн зүй тогтлыг хэрхэн таниж мэдэж, зөв замаар замнан оюуны хөгжлийн дээд түвшинд хүрч болдог тухай номлосон бурхан багшын хамаг сургаалийн чуулган юм.

Ганжуурыг Энэтхэгийн их мэргэд судлан шинжилж зүйл бүрээр тайлбарлан баяжуулсан томоохон бүтээл нь “Данжуур” буюу “Шашдирын орчуулга” нь 4000 зохиолыг хамарсан 225 боть бүтээл болой.

Хүн төрөлхтний оюун, соёлын охь болсон маш том судар, сургаалиас гадна шинжлэх ухааны том товхимол юм. Энэхүү гайхамшигт бүтээлийг орчин цагийн бидэнд болон хойч ирээдүйдээ зориулан “Цогт цагийн хүрдэн” төрийн бус байгууллагаас Ганжуурын 108 боть, Данжуурын 225 ботийг крилл үсэгт хөрвүүлэх ажлыг 2010 оноос эхлэсэн бөгөөд одоогоор 126 боть бүрэн хэвлэгдэж дууссан бол 270 боть хөрвүүлэгдээд хэвлэхэд бэлэн болсон байна. Нийт 400 боть ном болгон хэвлэгдэх юм.

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд