Франц Улсын Элчин сайдын яаманд очиж эмгэнэл илэрхийлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2015-11-17 10:41:18

Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Улаанбаатар дахь Бүгд Найрамдах Франц Улсын Элчин сайдын яаманд очиж, Парис хотод болсон цуврал террорист халдлагын улмаас олон хүний амь эрсэдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс эмгэнэл илэрхийлэв.

Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн өмнө нь Бүгд Найрамдах Франц Улсын Гадаад хэрэг, олон улсын хөгжлийн сайд Лоран Фабиуст эмгэнэлийн захидал илгээсэн юм.

Холбоотой мэдээ