Монгол Оросын Найрамдал хамтын ажиллагааны өдрүүд хаалтаа хийв

ВИДЕО МЭДЭЭ
montastudio@montsame.gov.mn
2017-11-27 14:30:47

Монгол улсад 57 дахь удаагаа зохион байгуулсан “Орос Монголын найрамдал хамтын ажиллагааны өдрүүд 2017”-ийн хаалтын ёслол 11-р сарын 24-ний өдөр Соёлын төв өргөөнд боллоо.

Хаалтын ажиллагааны үеэр бүтэн жилийн турш зохион байгуулсан арга хэмжээнүүдийг танилцуулсан бөгөөд Увс, Хэнтий, Булган, Өвөрхангай зэрэг аймагт явуулсан орос хэлний олимпиад амжилттай оролцсон сурагчдыг ОХУ-д өөрийн хүссэн их сургуульд тэтгэлгээр суралцах эрхээр шагналаа.

Мөн Монгол Орос хамтын ажиллагаа харилцааг харуулсан томоохон хэмжээний гэрэл зургийн үзэсгэлэн нээсэн бөгөөд авъяслаг сурагчид урлагийн тоглолтоор үзэгчдэд бэлэг барилаа.

Найрамдлын өдөрүүд 2017 Орос улс, Монгол улсын харилцааны түүхийн шинэ хуудсыг нээж улмаар хоёр орон, ард түмнүүдийн харилцаа цаашид ч эерэг сайхан хандлагатай хөгжихийн баталгаа нь болох юм

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд