Архины хор уршгийн талаарх мэдээлэлд 1000 оюутан сурагч хамрагдав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газар, архины эсрэг үйл ажиллагаа явуулдаг “Булган хангай” бүлэг, “Бие даасан хөгжил” ТББ хамтран мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, дээд сургуулийн 1000 гаруй оюутан сурагчдад архины хор уршгийн талаар мэдээлэл өгөв.
Архи нас хүйс, мэргэжил, боловсрол хамаарахгүй донтуулдаг гэдгийг “Булган хангай” бүлгийн тэргүүн Д.Батдорж онцолж, архинд донтох эмгэгтэй архи их уудаг байсан үеэ, архи уусныхаа хэрээр амьдралынхаа нандин үнэтэй гэсэн бүхнээ алдсан талаар өөрөөрөө жишээлэн ярьж байлаа. Сүүлийн жилүүдэд архидан согтуурах явдал залуужиж, ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид, МСҮТ, их дээд сургуулийн оюутнууд согтууруулах ундааг хэрэглэж, олон нийтийн газар танхайрах, агсам тавих зэрэг зөрчил гаргах нь нэмэгджээ.
Архангай аймгийн хэмжээнд энэ он гарсаар согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ олон нийтийн газар танхайрсан, агсам тавьсан гэх зөрчлөөр долоон оюутан шийтгэгдсэн байна.

Б.Гэрэлт-Од