Цацруулагчтай цүнхийг 2-4 дүгээр ангийн сурагчдад тараана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Дорнод /МОНЦАМЭ/ Дорнод аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгаас “Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохоос татгалзъя, хөдөлгөөний соёлыг дэмжигч хамт олон бүрдүүлье” сэдэвт аяныг он дуустал зохион байгуулахаар төлөвлөжээ.
Аяны хүрээнд бага насны хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор цацруулагчтай цүнхний уут тараахаар болсон. “Аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл”-ийн санхүүжилтээр 2.5 сая төгрөгийн өртөг бүхий 650 ширхэг цацруулагчтай цүнхийг гэр хорооллын хүүхэд олноор хамрагддаг ЕБС-иудын 2-4 дүгээр ангийн сурагчдад эхний ээлжинд тараах аж. Өвлийн улирал болж буйтай холбогдуулан эрт харанхуй болох, улмаар үзэгдэх орчин хязгаарлагдмал үед зам тээврийн осолд бага насны хүүхэд өртөх эрсдэл их байдаг. Тиймээс, бага насны хүүхдэд цацруулагчтай эд, хэрэгсэл нэн шаардлагатай гэж цагдаагийн байгууллагынхан хэлж байлаа.
Энэ хугацаанд “Туг, аялах дэвтэр”–ийг Цагдаагийн Газраас эхлэн байгууллага, аж ахуй нэгжүүдээр аялуулах юм байна.

Д.Дэлгэрмаа