Хилийн боомтуудыг хамтран удирдах санал тавьжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2017-11-06 16:38:43
МОСКВА. /ТАСС/. Курдистаны “пешмерга” гэдэг сайн дурын зэвсэгт нэгтгэлүүд маргаантай нутаг дэвсгэр болон хилийн боомтуудыг хамтран удирдах саналыг Иракийн зэвсэгт хүчний удирдлагад тавьсан бөгөөд одоо Иракийн эрх баригчдаас хариу хүлээж байна гэж ням гарагт Иракийн Курдистаны сайн дурын зэвсэгт нэгтгэлүүдийн асуудал эрхэлсэн ерөнхий нарийн бичгийн дарга Жаббар Йавар мэдэгдсэн тухай телевизийн “Rudaw” суваг мэдээлснийг ТАСС агентлаг уламжлав.

“Улс төрийн хүчнүүд тохиролцоонд хүрэхийн тулд яриа хэлэлцээ хийж эхлэхийг уриалж байна. Бид Иракийн Үндсэн хуулийг хүндэтгэн баримтлахаа батлан илэрхийлэхийн зэрэгцээ аливаа асуудлыг үндсэн хуулийн хүрээнд шийдвэрлэхийн төлөө байна” гэж Жаббар Йавар тэмдэглэжээ.
Э. Аянзаяа
Холбоотой мэдээ