Намрын марафон гүйлт боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2017-10-17 18:28:08
Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн төвд намрын марафон гүйлтийн тэмцээн болов. Тэмцээнд 61 байгууллагын гурван мянга гаруй ажилтан, албан хаагчаас гадна Булган, Хэнтий, Сүхбаатар, Төв, Өмнөговь аймгаас тамирчид, ӨМӨЗО, хойд хөршийн Агын буриадаас оюутан залуучуудын төлөөлөл ирж оролцсон юм.

15-50 гаруй насны тамирчид таван насны ангилалд 2-5 мянган метрийн зайд хурд хүчээ сорьжээ.
Нийгмийн эрүүл мэнд, нийтийн биеийн тамир спортыг хөгжүүлэх зорилтын хүрээнд Дорнод аймгийн Засаг даргын захирамжаар дээрх марафон гүйлтийг хоёр дахь удаагаа явуулсан нь энэ. Энэ удаагийн марафон гүйлтэд оролцох хүсэлтэй сонирхогчдын тоо өмнөхөөсөө өсчээ. 
Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ