Золбин нохой устгал эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2017-09-30 17:15:32
Дархан-Уул /МОНЦАМЭ/.Дархан-Уул аймагт золбин нохой ихэсч байгаатай холбогдуулан Улаанбаатар хотоос мэргэжлийн нохой агнагч авчран 2017 оны 09 дүгээр сарын 28-наас 10 дугаар сарын 01-ний өдрүүдэд нохой устгал явуулна.
Жил бүр нохой устгалын ажлыг зохион байгуулдаг ч тодорхой үр дүнд хүрэхгүй байгааг албаныхан онцолсон.Учир нь  нохой нэг удаад төрөхдөө хамгийн багадаа 2-3 гөлөг гаргадаг нь устгаж буй нохойноос даруй 2 дахин их байгаагаас үр дүн муу байгаа ажээ.
Дархан-Уул аймгийн хувьд нохой агнах зөвшөөрөлтэй мэргэжлийн анчид байхгүй учраас Улаанбаатар хотоос гэрээгээр мэргэжлийн нохой анчдын багийг авчирдаг. Тэд олон хоног байх боломжгүй, тодорхой заасан өдрүүдэд ажилладаг гэнэ.
Иймээс иргэд та бүхэн өөрийн тэжээвэр нохойгоо гудамж талбайд сул чөлөөтэй явуулахгүй байхыг аймгийн НААҮГ-аас анхааруулж байна.
 
Л.Отгонбаатар
Холбоотой мэдээ