Хятадын гадаад худалдааны хэмжээ буурчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
jargal@montsame.mn
2015-11-10 14:39:53

БЭЭЖИН. /TASS/. Хятадын гадаад худалдааны эргэлт 10 дугаар сард жилийн дундаж үзүүлэлтээс 12.2 хувиар буурч, 323.19 тэрбум доллар болжээ. Энэ тухай тус улсын Гаалийн удирдах газрын мэдээлэлд дурдсан байна.

Хятадын экспортын хэмжээ өнгөрсөн сард 1 хувиар буурч, 192.41 тэрбум доллар болсон бол импортын хэмжээ 130.77 тэрбум долларт хүрч 19 хувиар буурсан үзүүлэлттэй гарчээ. Гадаад худалдааны эерэг тэнцэл 61.64 тэрбум доллар болсон байна.

Энэ оны 1-10 дугаар сард Хятадын гадаад худалдааны эргэлт 3.227 триллион долларт хүрч, жилийн дундаж үзүүлэлтээс 8.5 хувиар буурсан үзүүлэлттэй гарчээ. Энэ оны эхний 10 сарын хугацаанд тус улсын экспортын хэмжээ 1.856 триллион доллар болсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 2.5 хувиар буурсан үзүүлэлт аж. Харим импортын хэмжээ энэ хугацаанд 15.7 хувиар буурч, 1.371 триллион доллар болжээ.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ