Дорнод нутгаас төрсөн нэрт зохиолчдыг сурталчлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2017-09-27 17:30:35
Дорнод /МОНЦАМЭ/ Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч Д.Ган-Очир нутгийнхаа хүүхэд залуустай уулзлаа. Аймгийн БСУГ, Төв номын сан, Хөгжимт драмын театраас хамтран зохион байгуулдаг “Зохиолч уншигчдын уулзалт”-д Д.Ган-Очир уригдсан байна. Уулзалтад ЕБС-ийн 600 орчим суралцагч, багш нар оролцож Дорнод нутгаас төрөн гарсан нэрт зохиолчдын уран бүтээлийн тухай ярилцав.

Монголын утга зохиолын салбарт нэрээ мөнхөлсөн Дорнод нутгийн алдартнууд болох Цэндийн Дамдинсүрэн, Данзангийн Нямсүрэн, Дондогийн Цэгмид зэрэг их бичгийн хүмүүний зохиол бүтээлийг сурталчилж, хүүхэд залууст эх хэлээрээ бахархах сэдэл төрүүлэх зорилгоор энэ уулзалтыг зохион байгуулжээ.

Дууны шүлгийн нэрт мастер, яруу найрагч Д.Ган-Очир нь Дорнод аймагт төрж өссөн. Эрээнцавын эвдрээгүй яруу найрагч хэмээн алдаршсан Данзангийн Нямсүрэнгийн гарын шавь ажээ.

Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ