Зуны дугуйлангийн төрлийг нэмэгдүүлэхээр болжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Дорнод /МОНЦАМЭ/ Дорнод аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас сурагчдын “Зуны дугуйлан сургалтын төрөл, хамрагдсан байдал”-ын талаар мэдээллээ. Аймгийн хэмжээнд 12 төвлөрсөн газрын 21 төрлийн 27 дугуйлан, зуслан, сургалтад нийт 1808 сурагч хамрагджээ. Энэ нь нийт сурагчдын 12.7 хувийг эзэлж байгаа юм. Тус газраас энэ тоог хангалтгүй гэж үзэн шинэ дугуйлан, сургалтыг ажиллуулахаар төлөвлөөд байна. Тухайлбал, өсвөр залуу үеийн техник сэтгэлгээ, зохион бүтээх сонирхол, авьяас чадварыг хөгжүүлэх зорилгоор “Залуу техникч” дугуйланг байгуулж, үйл ажиллагаа эхлэхэд бэлэн болсон. Мөн өсвөр үе, залуучуудын нийгмийн амьдралд оролцох, эсэн мэнд амьдрах, бие даан суралцах, өөрийгөө болон үе тэнгийнхнээ аливаа эрсдлээс урьдчилан сэргийлэхэд зориулсан “Аз жаргал төв” байгуулахаар болжээ.
Зуны дугуйлан, сургалтад хамрагдсан сурагчдын тоог сумын хэмжээнд авч үзвэл 860 хүүхэд хамрагдсан байгаа юм. Баян-Уул, Баяндун, Халхгол зэрэг зургаанд суманд дугуйлан, сургалт огт хичээллээгүй аж.
Зуны дугуйлан, сургалтад хамрагдсан сурагчдын тоог сумын хэмжээнд авч үзвэл 860 хүүхэд хамрагдсан байгаа юм. Баян-Уул, Баяндун, Халхгол зэрэг зургаанд суманд дугуйлан, сургалт огт хичээллээгүй аж.
Д.Дэлгэрмаа