Сурагчид төв талбайдаа төрийн далбаа урлав

ВИДЕО МЭДЭЭ
montastudio@montsame.gov.mn
2017-09-18 16:19:05
Өнгөрсөн тавдугаар сард "Оюуны Ундраа" цогцолбор сургууль үүсэн байгуулагдсаны 20 жилийн ой тохиож тус сургуулийн 3333 сурагч төв талбайд Төрийн шагналт зохиолч Д.Пүрэвдоржийн "Тусгаар тогтнол" шүлгийг нэгэн зэрэг уншсан. Энэхүү арга хэмжээтэй төстэй нэгэн үйл явдал өнөөдөр Сүхбаатарын талбайд боллоо. "Хобби" сургуулийн сурагчид цаасан пирамид өрж Монгол Улсын төрийн далбааг бүтээв. Тэд энэхүү арга хэмжээгээ Гиннессийн амжилтад бүртгүүлэхээр төлөвлөж байгаа ажээ. Энэхүү цаасан далбаа нь  48 метр урт, 24 метрийн өргөнтэй бөгөөд нийт 10 мянга гаруй цаасан пирамидаас бүрдэж байгаа ажээ.
Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд