Араб-Курдын отрядууд Раккагийн найман районыг чөлөөлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ДАМАСК./TASS/. “Сирийн ардчилсан хүчин” /САХ/ зэвсэгт эвслийн анги нэгтгэлүүд Дамаскаас 520 км-ийн зайд орших Ракка хотын найман районд хяналтаа тогтоож чаджээ. Firat агентлагийн мэдээлснээр, САХ-ний бүрэлдэхүүнд багтдаг араб-курдын отрядууд даваа гарагт Евфрат голын Жиср-эль-Жедид гүүр рүү чиглэсэн засмал замд хүрч чадсанаар “Лалын улс” бүлэглэлийн террористуудын хангамжийн замыг нь тасалжээ.
Firat агентлагийн мэдээлснээр, Курдын дайчид эмэгтэйчүүд, хүүхэд голдуу 500 гаруй хүнийг авран чөлөөлж, тэднийг аюулгүй бүсэд авчирчээ. Үүнээс өмнө “Лалын улс” бүлэглэлийн хяналтанд буй районуудаас 1000 гаруй оршин суугчид мултран гарч чадсан байна.
Ракка хотыг чөлөөлөх ажиллагаа 41 хоног үргэлжилж байгаа ба олон улсын эвслийн агаарын цэргийн хүчин САХ-нд агаараас дэмжлэг үзүүлж байгаа юм. Хотын зүүн хойд хэсэгт террористууд даваа гарагт Рауда хороололд сөрөг довтолгоо хийх гэж оролдсон боловч бүтэлгүйтсэн байна. “Лалын улс”-ын үндсэн хүч болох 1700 зэвсэгт этгээд байрлаж буй хуучны цайзан дотор Масжид эль-Атик сүмийн дэргэд ширүүн тулалдаан болж байгаа бөгөөд талууд ихээхэн хохирол амсч байгаа ажээ.

О.Барс