Эмэгтэйчүүд хориотой газар "Дэлхийн өв" болов

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
adiyakhuu@montsame.mn
2017-07-11 11:30:25

АСТАНА./КАЗИНФОРМ/. Эмэгтэйчүүд очихыг хориглодолг Японы Окиношима арлыг ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэн авчээ. Тус улсын баруун өмнөд нутгийн Фүкүока мужийн нутаг дэвсгэрт харьяалагдах уг аралд олон тооны сүмийн цогцолборууд байдаг аж.  

Окиношима арал дээр нийтдээ 80 мянга гаруй ширхэг эртний түүхийн эд өлгийн зүйлс байдаг бөгөөд тэдгээрийг япон үндэстний үнэт баялаг хэмээн үздэг байна. Уг аралд эмэгтэйчүүд очих нь хориотой бол харин эрэгтэйчүүдийн хувьд жилд зөвхөн ганцхан удаа буюу жил бүрийн 5 дугаар сарын 27-нд болдог шашны баярын үеэр очихыг зөвшөөрдөг гэнэ. Гэхдээ нэг удаад зөвхөн 200 хүнд л ийм зөвшөөрөл олгодог байна. Арал дээр очсон эрчүүд аяллынхаа талаар хэнд ч ярих ёсгүй бөгөөд арлаас ямар нэгэн эд зүйл авч явахыг хатуу хориглодог байна.   

Баяр ёслол болоогүй жирийн үед 97 га талбай бүхий уг бяцхан арал дээр ганцхан лам амьдардаг гэнэ.

Г.Доржханд

Холбоотой мэдээ